brandGunju

Gunju Cherry Blossom Body Mist 200ml - Биеийн мист

29,900₮
Богино тайлбар
Gunju Cherry Blossom Body Mist нь хаврын анхилуун цэцгийн үнэрийг мэдрүүлж, өдөржин шинэхэн мэдрэмж төрүүлнэ. Хөнгөн бүтэцтэй тул арьсанд зөөлөн шингэж, таатай үнэрээ удаан хадгалдаг. Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой. 200 мл савлагаатай.

Gunju Fragrance Mist нь цэцэгсийн зөөлөн, эмэгтэйлэг үнэрийг биедээ шингээж, таныг шинэхэн, итгэл дүүрэн мэдрүүлэхэд тусална.


Биенээс гадна үс хувцас, хувцасны шүүгээ, ор хөнжлийн даавуу руугаа цацаж анхилам үнэртэй болгож болно🩷

Fragrance агууламж өндөр учраас үнэрээ удаан барьна🩷


Хэзээ ч, хаана ч авч явахад тохиромжтой 200 мл савлагаатай тул таны гоо сайхны цүнхэнд заавал байх бүтээгдэхүүн юм.


Биеийн мистний үнэрийг удаан барих аргууд:


1. Чийгтэй арьсанд цацах – Шүршүүрийн дараа, биеийн тос эсвэл чийгшүүлэгч хэрэглэсний дараа мистээ цацвал үнэр илүү удаан тогтоно.

2. Үнэрт тосны суурь хэрэглэх – Вазелин эсвэл үнэргүй бальзамыг судасны цэг (гарын бугуй, хүзүү, чихний ар) дээр түрхээд дээр нь мистээ цацвал удаан тогтооно.

3. Давхарлан хэрэглэх – Ижил төрлийн үнэртэй шүршүүрийн гель, биеийн тос, дараа нь мист хэрэглэвэл үнэр олон давхаргаар тогтоно.

4. Хувцсан дээр бага зэрэг цацах – Даавуун дээр илүү удаан хадгалагддаг ч цайвар хувцас дээр толбо үлдээж болзошгүйг анхаараарай.

5. Судасны цэгүүд дээр цацах – Бугуй, хүзүү, тохойн дотор тал, өвдөгний ар зэрэг дулаан ялгаруулдаг газруудад цацвал үнэр илүү тархана.

6. Хэт хуурай арьснаас зайлсхийх – Хуурай арьс үнэрийг хурдан алга болгодог тул арьсаа чийгшүүлж байх хэрэгтэй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл