-SPF50+/PA+++
-Витамин С-р баялаг тул цайруулна
-Арьсны өнгө сэргээнэ
-Арьсыг чийгшүүлнэ
-Нарны 2 төрлийн туяа(UVA/UVB)-наас хамгаална
-Усан суурьтай
-Зууралдаж бөөгнөрөхгүй
-Шингэц сайтай
-Усны хамгаалалттай
Хэрэглэх заавар:
Өдөр тутмын арьс арчилгаагаа (усан/тосон цэвэрлэгч+хөөсөн угаагч+цэвэрлэгээний тонер+эмульс/серум/ампул+өдрийн тос) бүрэн хийсний дараа жигд түрхэж хэрэглэнэ. Нарны тосоо түрхсэний дараа өдөр тутмын будалтаа дарааллын дагуу хийнэ.
Зөвлөмж:
SPF гэх ойлголт нь таны сонгосон тос нарны хэт ягаан туяаны хэр их цацрагийг хаахыг, мөн хэр их цацраг таны арьс руу хүрэхийг харуулдаг индекс юм. Ерөнхийдөө хамгаалалтгүй арьс руу хүрэх хэт ягаан туяаны цацрагийг 100% гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ танд SPF 30-тай тос байвал, 100%-ийг тэрхүү 30 гэсэн тоонд хуваана. Тэгэхээр 100:30 ≈ 3.3%. Ингээд 3.3% хэт ягаан туяаны цацраг таны арьс руу хүрч, харин үлдсэн 96,7% нь тосны SPF-ээр блоклогдоно гэсэн үг юм. 3.3% гэдэг маш бага тоо мэт санагдаж болох ч, энэ нь таны арьсыг цочроож, улайхад хүргэх хэмжээний тоо болохыг анхаарах хэрэгтэй.
Түүнээс гадна ихэнх хүмүүс арьсаа зөвхөн UVB цацрагаас хамгаалдаг бөгөөд UVA цацрагийн талаар мэдээлэл багатай байдаг. UVB бол арьсыг түлэгдэхэд хүргэдэг, харин UVA бол арьсан дээр хөгшрөлтийн шинж тэмдэг үүсгэдэг цацраг юм. SPF индекс нь зөвхөн UVB цацрагаас хамгаалах чадварыг харуулдаг. Тэгэхээр бүх талын хамгаалалт үзүүлэх, сайн чанарын нарны тос сонгохын тулд бүтээгдэхүүний шошгыг сайтар судлаж, хоёр цацрагаас нэгэн зэрэг хамгаалах эсэхийг шалгах хэрэгтэй юм.
Найрлага:
Ус, эхтилгексил метоксициннамат, глицерин, этилхексил салицилат, эрдэс тос, титаны давхар исэл, изоамил р-метоксициннамат, бутилен гликол, диэтиламино гидроксибензоил гексил бензоат, 1,2-гександиол, цайрын хүчил, стетилоксит60, зөгийн лав, этилхексил триазон, глицерил стеарат, PEG-100 стеарат, диметикон, хиппофа рамноид жимсний ханд (300 мг), зуун настын барбаденсисын навчны шүүс, центелла азиатика ханд, триэтаноламин, карбомер, үнэртэн, диодиум EDTA EDTA, нарны шар тос