Арьсны өнгийг сэргээж, сэвх нөсөө бүдгэрүүлэн илүү гэрэлтсэн эрүүл төрхийг бий болгодог. Өглөө, оройн аль алинд хэрэглэх боломжтой бөгөөд бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Galactomyces-ийн давуу талууд
- Арьсны өнгийг жигд болгоно – сэвх, нөсөө толбо, өнгөний өөрчлөлтийг багасгаж, илүү гэрэлтсэн харагдуулдаг.
- Чийгшүүлэх үйлчилгээтэй – арьсны чийгийн түвшинг тэнцвэржүүлж, хуурайшилт багасгана.
- Нүхжилтийг багасгана – тослог, бохирдлыг бууруулж нүхийг цэвэрлэж, арьсыг илүү толигор болгоно.
- Антиоксидант үйлчилгээ – чөлөөт радикалаас хамгаалж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
- Эрүүл гялбаа өгнө – арьсыг илүү амьд, эрч хүчтэй харагдуулдаг.
Niacinamide-ийн давуу талууд
- Тосны ялгаруулалтыг зохицуулна – тослог ихсэхээс сэргийлж, батга гарах эрсдлийг бууруулдаг.
- Нөсөө толбо, сэвхийг бүдгэрүүлнэ – меланиний ялгарлыг багасгаж, цайруулах үйлчилгээ үзүүлдэг.
- Арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлнэ – чийгийг хадгалж, арьсыг илүү тэсвэртэй болгоно.
- Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй – улайлт, батга, мэдрэгшлийг тайвшруулдаг.
- Нарийн үрчлээг багасгана – арьсны уян хатан чанарыг дэмжиж, хөгшрөлтийн шинж тэмдгийг сааруулдаг.