Микро зүүтэй, чимчигнэх мэдрэмж төрүүлдэг маск. Микро зүү нь нүх сүвний гүнд нэвтрэн орж дамжуулагч сувгийг нээж, маскны найрлага нь арьсны нүх сүв рүү нэвтэрч нүхжилт агшааж, нөхөн төлжилтийг хурдасгадаг.
-Чийгшүүлэх
-Нөхөн төлжүүлэх
-Унжиж суларсан арьсыг чангалах
-Хялгасан үрчлээ арилгах
-Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй
Хэрэглэх заавар:
- Нүүрээ угаасны дараа тонероор арчиж дараагийн бүтээгдэхүүн хэрэглэхэд арьсаа бэлдэнэ.
- Маскыг задлаад нүүрнийхээ хэлбэрт тохируулан нүүрэндээ наана.
- Хурууныхаа үзүүрээр массажлаад 10-20 минут орчим амрааж, маскыг авна.
- Нүүрэнд үлдсэн эссэнцийг массажлан шингээнэ.
Үндсэн найрлага:
- Эксосом: Арьсны саадыг хамгаалж, нөхөн төлжүүлж, чийгшүүлнэ
- Мадекассозид: Арьсыг тайвшруулж, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ, чийгшүүлнэ
- Пантенол: Арьсны саадыг бэхжүүлж, чийгшүүлнэ
- Centella asiatica ханд: Арьсыг эдгээж, тайвшруулж, нөхөн төлжүүлнэ
- Никотинамид: Цайруулах, хөгшрөлтийн эсрэг, чийгшүүлэх үйлчилгээтэй
- Аденозин: Арьсны дархлааг сайжруулж, үрчлээг сайжруулна
- Фитогенийн цогцолбор (NB P-Complex™): 7 хоногийн турш исгэж, хэт авианы аргаар хийсэн 4 төрлийн байгалийн гаралтай орц найрлагаар хийгдсэн, арьсны хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй патентлагдсан найрлагатай. Мөн арьсны чийгшлийг нэмэгдүүлнэ.
- Цагаан будааны цэцгийн ханд: Арьсны хамгаалалтын функцийг тусгайлан зохицуулж, хөгшрөлтийн эсрэг, арьсны чийгшил, ерөнхий бүтцийг сайжруулна.
⚠️Анхааруулга⚠️
Бүтээгдэхүүнийг хэрэглэх үед богино хугацаанд хорсох, улайх, загатнах шинж тэмдэг илэрдэг. Энэ нь танд хэцүү байвал тайвшруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй.
- Харин өвдөлт маш хүчтэй байвал маскыг нэн даруй авч, арьсаа тайвшруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн түрхээрэй.
- Зөвхөн оройн арьс арчилгаанд хэрэглэхийг зөвлөж байна.