Коллаген гэж юу вэ?

2024 оны 10 сарын 09

Коллаген гэж юу вэ?

Коллагены тухай


Коллаген, коллагентэй гоо сайхны бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн тухай сонссон байх. Гэхдээ коллаген гэж чухам юу болох, юунд хэрэгтэй талаар мэдээлэл хомс авсан болов уу. Энэ нь бүх амьд амьтанд маш чухал хэрэгтэй бодис юм. 

Коллаген гэж юу вэ?

Үндсэндээ коллаген нь уургийн нэг төрөл. “Уураг” гэдэг үгийг ихэвчлэн хоол, хүнстэй холбон тайлбарладаг. Үнэндээ амьдрал дээр хэд хэдэн өөр төрлийн уураг бий. Уураг нь молекулын гинжин холбооноос бүрэлдэх бөгөөд үндсэндээ нүүрстөрөгчийн болон органик гэсэн төрөл байдаг. Уурганд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, азотын елементүүд агуулагддаг. Коллаген нь бидний амьдралыг тэтгэгч амин хүчилүүдээр баялаг уураг юм. Уураг нь маш олон био-химийн процессыг хөнгөвчлөх ба бидний амьдралд чухал үүрэгтэй эсүүдийн амьдрах орчныг нь бүрдүүлж өгдөг. 

Коллаген ямар үүрэгтэй вэ?

Коллаген нь шөрмөс мөн мөгөөрс гэх мэт зөлөөн эдийн холбоосыг бүрдүүлдэг үндсэн эд эс юм. Хүний биеийн бүтцийн 40% орчим, арьсны 75% орчмыг коллаген хэмээх энэ уураг бүрдүүлдэг. Бид хөгшрөх тусам биен дэх коллагены хэмжээ багасаж бие хөшинг болж, өвчин тусах магадлал өндөрсдөг. Хүний бие дэх коллагены хэмжээ багассанаар өвчин, шархны эдгэрэлт удааширдаг. Хүний биеийн болон арьсны эсийг бүрдүүлдэг зөөлөн эд коллагенд агуулагдаж байдаг. Энэ нь шархыг эдгээх гол эд эс болдог. 25-н наснаас хойш хүний биеийн коллагены хэмжээ жил бүр 1.5% багасдаг. Ингэснээр бид 40-н нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагены хэмжээний 3-ны 1-ийг алдсан байдаг. Энэ үед бидний хөдөлгөөн тэр хэмжээгээрээ удааширж, өвчин, шархаа эдгээхдээ 1/3% илүү цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Үүний үр дүнд хүний арьсны уян хатан чанар алдагдаж арьсанд үрчлээ сууж эхэлдэг. 

Үүний эсрэг бид юу хийж чадах вэ?

Бид алдагдсан эрч хүч,энергиэ хоол идэн олж авдаг шиг, жил ирэх бүр багасаж буй коллагенаа сэргээн нөхөж байх хэрэгтэй. Арьсан дахь коллагенаа нөхөж, сэргээийн тулд коллагентэй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зөв. 

Хамгийн үр дүнтэй арга нь хоолтой адил нэмэлт тэжээлээр авч алдагдаж буй коллагенээ дотроосоо нөхөх юм. Эрдэмтэд олон жил судалсаны үр дүнд тусгайлан боловсруулсан коллагены бэлдмэл гаргаж авсан. Энэ бэлдмэлийг тогтмол хэрэглэх нь алдагдсан коллагенаа нөхөх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Ходоодонд боловсрогдсон коллагеныг бидний цус хаана коллаген хэрэгтэй эд эрхтэн байна тэнд хүргэж өгнө.

Зөвхөн арьс сайхан байснаар бид залуу болохгүй нь ойлгомжтой. Бидний бие эрхтэн бүхлээрээ дутагдсан зүйлгүй, уян хатан байснаар бид эрүүл залуу нас шигээ эрч хүчтэй болно. 

Коллагены бэлдмэлийг хэрэглэх нь бидэнд ямар нөлөөтэй вэ?

Хөгшрөх тусам бидний булчингийн үйл ажиллагаа муудаж, хэмжээ нь багасаж сульдаж байдаг. Энэ нь коллагены дутагдалтай холбоотой. Коллагены бэлдмэлийг хэрэглэснээр үүнийг зогсоож чадахаас гадна, таны булчин хэвийн хэмжээндэээ очно. Мөн таны үс, хумс эрүүлжиж, мэдэгдэхүйц хурдан ургахыг харна. (Гэхдээ энэ нь төрөлхийн халзанг эмчлэхгүй.)


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл