2024 оны 12 сарын 03
Agit beauty store пэйж хуудсан дээр 10к, 20к, 30к үнийн дүнтэй сугалаа зарлагддаг. Энэхүү сугалаанд оролцсоноор хуримтлал үүсгэх боломжтой. Хуримтлалтай сугалаанд азтан болбол бэлэг авна, азтан болоогүй тохиолдолд сугалаанд оролцсон үнийн дүндээ худалдан авалт хийх эрх үүснэ.
Жишээ нь: Та 20к сугалаанд 2 сугалаа аваад нэг нь азтан болбол нэг бэлэг, 20к худалдан авалтын эрхтэй болно гэсэн үг юм.
Нэг хүн хэдэн ч сугалаа авч болох бөгөөд гүйлгээний утган дээр яг өөрийнхөө ашигладаг утасны дугаараа бичнэ. Шилжүүлэг хийгдсэн дарааллаар кодлогдож тохирол явагдах өдөр пэйж хуудсан дээр дугаарууд орно. Хуримтлуулсан үнийн дүндээ манай салбар дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа ямар ч бүтээгдэхүүнээс авах боломжтой. Хуримтлалаараа худалдан авалт хийх, азтаны бэлэг авахдаа гүйлгээний утган дээр бичсэн утасны дугаараа ашиглана.
Хуримтлалаа 2 жилийн дотор авах эрхтэй.